loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
СУМДЫН ИТХ-ЫН ДАРГА, НАРИЙН БИЧГИЙН ДАРГА, МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА. | HuduuMN

СУМДЫН ИТХ-ЫН ДАРГА, НАРИЙН БИЧГИЙН ДАРГА, МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

2024-11-19

  Аймгийн ИТХ-аас сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, мэргэжилтнүүдийг  чадавхжуулах сургалтыг зохион байгуулж байна. 

      Сургалтыг аймгийн ИТХ-ын дарга Б.Санжсүрэн нээж шинээр сонгогдсон сумдын ИТХ-ын дарга нарт баяр хүргэж,  ажлын албаны хамт олонд амжилт хүслээ. 

       Сургалтад 24 сумын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, мэргэжилтэн, аймгийн ИТХ-ын ажлын албаны хамт олон нийт 84 албан хаагч оролцож байна. 

      Төрийн албаны шинэтгэл, Нутгийн удирдлагын байгууллагын хөгжил, шинэтгэл, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, ёс зүйн хорооны үйл ажиллагаа,  Орон нутгийн хөгжлийн санд тавих хяналт, Жендер болон сумдын ИТХ-ын явц цаашид анхаарах асуудал, Шилэн дансны хуулийн хэрэгжилт цаашид анхаарах асуудал, олон нийтийн хяналт арга зүй , Малын тоо, толгойн албан татварын тухай хууль, Малчны тухай хуулийн хэрэгжүүлэхэд цаашид анхаарах асуудал зэрэг сэдвүүдийн хүрээнд сургалт зохион байгуулагдах юм.