loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЛЭЭ | HuduuMN

ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЛЭЭ

2023-09-20

ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЛЭЭ: 2023.09.19-ний өдөр Завхан аймгийн Улиастай суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ. Иймд иргэд та бүхнийг Тарваган тахлын халдвараас сэргийлж: Тарвага агнахгүй байх Тарвага өвчихгүй байх Тарваганы түүхий мах, дотор эрхтнийг хэрэглэхгүй байх Агнасан тарвага, түүний махыг хөлдөөж хадгалахгүй, тээвэрлэхгүй байх Тарвага, тулам худалдах, худалдаж авахгүй байх Бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлж тарваганы нүх, дош руу ойртохгүй байх Тарваганы үхдэл, сэг зэм, хөдөлгөөн нь удааширсан тарвагатай таарвал гар хүрэлгүй орон нутгийн эрүүл мэндийн төв, Зоонозын өвчин судлалын төвд мэдээллэхийг зөвлөж байна. ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХЭД ИРГЭН ТАНЫ ОРОЛЦОО НЭН ЧУХАЛ.