loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ БОЛЛОО | HuduuMN

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ БОЛЛОО

2023-09-22

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ БОЛЛОО Төрийн албаны нөөц бүрдүүлэх зорилго бүхий Ерөнхий шалгалт өнөөдөр буюу 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өглөө 08:00 цагт эхэлж, гурван ээлжээр зохион байгуулагдав. Орон даяар нэгэн зэрэг эхэлсэн уг шалгалтад Завхан аймагт 101 иргэн бүртгүүлснээс 76 иргэн шалгалтад орж, 30 иргэн буюу 39,5 хувь нь тэнцлээ. Завхан аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан аймгийн Онцгой комиссын шийдвэрийг үндэслэн шалгалтыг халдвар хамгааллын дэглэм баримтлан явуулав. 2023 оны 4 дүгээр улирлын шалгалтын бүртгэл 10 дугаар 18-ны өдөр эхэлж, 11 дүгээр сарын 22-нд дуусна. Төрийн албаны шалгалтад тэнцэлтийн байдлаар Завхан аймаг улсын дунджаас дээгүүр байр эзэлдэг статистиктай болно.