
Зэвсэгт хүчний 104 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан уг арга хэмжээг аймгийн ЗДТГ-ын дарга Т.Рэнчинванжил нээж, алба хаагч, оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.
Цогцолбор тэмцээнд Зэвсэгт хүчний 325 дугаар анги, Зэвсэгт хүчний 274 дүгээр тусгай салбар, Хилийн цэргийн 0277 дугаар анги, Аймгийн Онцгой байдлын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Цагдаагийн газрын алба хаагч, баг тамирчид оролцов.
Тэмцээн марш, тусгай бэлтгэлийн аварга тасаг, цэргийн мэргэжлийн аварга офицер, цэргийн мэргэжлийн аварга ахлагч, цэргийн мэргэжлийн аварга эмэгтэй алба хаагч, удирдах ажилтны тусгай бэлтгэлжилт гэсэн төрлүүдээр шилдгүүдээ шалгарууллаа.
Марш тактикийн тэмцээнд оролцогчид гарааны өмнө гүйцэтгэх ажиллагаа ба гранат, буудлага, торон саад, байр зүй, хөнөөлийн голомт, гүүр самбар, хорт утаа гэсэн цэгүүдэд үүрэг гүйцэтгэн өрсөлдлөө.
Цогцолбор тэмцээний шилдгүүд өнөөдөр /2025.03.14/ аймгийн ХЖТ-т шагналаа гардана.