1926 онд Хантайшир уулын аймгийн Сэцэн сартуул хошууны нутагт үүсэн байгуулагдсан Түдэвтэй сумын 100 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.
Ойн баярын “Бишрэл-Хүндэтгэл-Бахархал”нээлтэд УИХ-ын гишүүн Б.Түвшин, аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Баярсайхан, Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал Д.Ганхуяг, Завхан аймгийн нутгийн зөвлөлийн дарга Б.Мөнх-Оргил, Түдэвтэй сумын нутгийн зөвлөлийн дарга Ц.Сүхбаатар тэргүүтэй хүндэт зочид, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, нутгийн зон олон оролцлоо.
Нээлтийн арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн Б.Түвшин, аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр нар иргэдэд төрийн дээд одон медаль гардуулав.
Түдэвтэй сум Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Ерөнхий сайд, шашин төрийн зүтгэлтэн Жалханз хутагт Дамдинбазар, Дилов хутагт Жамсранжав тэргүүтэй алдартан гавьяатны өлгий нутаг билээ.
100 жилийн түүхэн ойгоо тэмдэглэж буй Түдэвтэй сумаар овоглосон хүн бүрт баярын мэнд дэвшүүлье.
Ойн баяр наадам энэ сарын 19-ний өдөр хүртэл үргэлжилнэ.