loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
УИХ-ЫН ГИШҮҮН, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭН УЛИАСТАЙ СУМЫН ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ | HuduuMN

УИХ-ЫН ГИШҮҮН, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭН УЛИАСТАЙ СУМЫН ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2024-03-18

УИХ-ЫН ГИШҮҮН, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭН УЛИАСТАЙ СУМЫН ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Завхан аймгийн сумдад ажиллаж, иргэдтэй уулзалт хийж байна. Энэ удаад Улиастай сумын иргэд, төрийн алба хаагчидтай Л.Ванганы нэрэмжит ХЖТ-т аймгийн ИТХ-ын дарга Н.Тамиртай хамт уулзалт хийлээ. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Засгийн газрын бодлого шийдвэр, эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын зорилго, Улсын төсвийн хөрөнгө оруулалтууд, төсвийн орлого, зарлага, эдийн засгийн мэдээллүүд, санхүү, мөнгөний бодлоготой холбоотой мэдээ мэдээллийг иргэдэд хүргэлээ. Мөн Улиастай сумын иргэдийн асуултад хариулт өгөв. Иргэд нүүрсний чанар, айл өрх, албан байгууллагын халаалт муу, тогны хүчин чадал унадаг, эрчим хүчний ухаалаг систем, малчдын зээл, Засгийн газрын тусламжийн хуваарилалт зэрэг сэдвүүдийг хөндөж ярилцлаа.