loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Т.ЖАМБАЛЦЭРЭНГЭЭР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА | HuduuMN

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Т.ЖАМБАЛЦЭРЭНГЭЭР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2025-09-15

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Мал аж ахуй, генетик нөөцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Мөнхнасан, Хөнгөн үйлдвэрийн бодлогыг хэрэгжүүлэх газрын дарга М.Дондогдорж нарын ажлын хэсэг Улсын онцгой комиссоос өгсөн чиглэл, ХХААХҮ-ийн сайдын тушаалаар аймгийн Онцгой комисстой хамтарсан хурал хийлээ. 

Хурлын үеэр ажлын хэсэг Засгийн газрын Хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангуулах тогтоолын хэрэгжилт, холбогдох салбаруудын нөхцөл байдалтай танилцав. 

Мөн аймгийн ЗДТГ-ын дарга Т.Рэнчинванжил, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болд, холбогдох салбарын дарга нар аймгийнхаа хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжүүлж буй бодлого чиглэлээ танилцуулж, тулгамдсан асуудлуудаа ярилцав.

Аймгийн Онцгой комиссын мэдээлэлтэй холбогдуулан Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн 2025-2026 онд өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөв гарсан тул бэлтгэл ажлыг сайтар хангуулахыг үүрэг болголоо. Тэрээр өвөлжилтийн бэлтгэл ажилд малчдын оролцоог хангах, отор нүүдэл, түүнийг дагасан нийгэм, эрүүл мэндийн үйлчилгээг бэлтгэх зэрэг чиглэлүүдийг өгөв.

Мөн ажлын хэсэг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 7 аймгийн 10 суманд хэрэгжүүлж буй “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төслийн нэг болох Тэлмэн сумын “Хүрэн тал” услалтын системийн үйл ажиллагаатай танилцлаа.