Аймгийн засаг дарга Г.Өнөрбаяр өнөөдөр /2025.11.24/ Завхан аймгийн 2026 оны төсвийн төслийг аймгийн ИТХ-ын дарга Ш.Мянганбаярт өргөн барилаа. Тэрээр энэ оны төсвийн төслийг 4 үндсэн чиглэлд боловсруулсныг онцлоод:
1. Бүсчилсэн хөгжлийн бодлого
2. Хүний хөгжлийн бодлого: Энэ хүрээнд хүний хөгжил, эрүүл мэнд, боловсролын чанарыг сайжруулах, биеийн тамир, спорт,гэр бүл хүүхэд залуучуудын хөгжил,
3. Эдийн засгийн хөгжлийн бодлого: Энэ хүрээнд аймгийн татварын бааз суурийг өргөтгөх, ажлын байр нэмэгдүүлэх, жижиг дунд бизнес эрхлэгчид, хувийн хэвшлүүдийг дэмжих, малын үүлдэр угсааг сайжруулах, малаас гарах ашиг шимийг нэмэгдүүлэх, усалгаатай газар тариаланг сэргээх, аялал жуулчлалын хөгжил, шашны аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтууд,
4. Хүний хөгжлийг дээдэлсэн засаглалын бодлого: Энэ хүрээнд сайн засаглал, гадаад харилцааг хөгжүүлэх, хууль эрхзүйн тэгш байдал, дотоод хэргийн зорилтууд зэргийг тус бүр тусгасныг хэллээ.