loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ЗАВХАН АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧ, ДУЛААН ҮЙЛДВЭРЛЭГЧИД СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА | HuduuMN

ЗАВХАН АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧ, ДУЛААН ҮЙЛДВЭРЛЭГЧИД СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА

2025-06-19

Уг сургалтыг аймгийн ЗДТГ, Завхан аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөл, Эрчим хүчний зохицуулах хороо хамтран зохион байгуулж байна.

Аймгийн Засаг даргын орлогч Д.Уужимсанаа, аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн дарга Т.Батцэнгэл, Эрчим хүчний зохицуулах хорооны хэрэглэгч орон нутгийн газрын дарга Д.Алтантуяа нар сургалтыг удирдан явуулж байна. 

Оролцогчид тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн нөхцөл шаардлагын хэрэгжилтийн тайлангаа хянуулж, эрчим хүчний үнэ тарифын зохицуулалт, эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилт, үр дүн зэрэг мэдээллийг авч, Завхан аймагт энэ салбарт тулгамдаад байгаа асуудлын талаар ярилцах юм.