loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
2026–2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БАГШ НАРЫН БАГА ХУРАЛ БОЛЛОО | HuduuMN

2026–2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БАГШ НАРЫН БАГА ХУРАЛ БОЛЛОО

2026-08-31

Боловсролын салбарт 2026–2027 оны хичээлийн жилд баримтлан хэрэгжүүлэх бодлого, чиглэл, зорилтыг тодорхойлох, өнгөрсөн хичээлийн жилийн ололт амжилт, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн зөвшилцөх зорилготой “Монгол хүүхэд бүрийг мэдлэгийн хоцрогдлоос чөлөөлье” уриан дор зохион байгуулагдсан багш нарын бага хурал амжилттай болж өндөрлөлөө.

Тус хуралд аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид, Засаг даргын орлогч Ч.Батнайрамдал, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Болормаа болон ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 950 гаруй багш, удирдах ажилтан оролцов.

Хурлын үеэр 2025-2026 оны хичээлийн жилийн шилдгийг шалгаруулах, шагнал гардуулах арга хэмжээ боллоо.

- Шилдэг бүтээлч багш / СӨБ

- Шилдэг бүтээлч багш / Бага анги

- Шилдэг бүтээлч багш / Байгалийн ухаан

- Шилдэг бүтээлч багш / Нийгмийн ухаан

- Шилдэг мэргэжлийн бүлэг

- Шилдэг цэцэрлэг

- Шилдэг сургууль

- Шилдэг байгууллага

- Шилдэг менежменттэй хүүхдийн цэцэрлэг

- Шилдэг менежменттэй сургууль

төрлүүдэд шалгарч, амжилт бүтээлээрээ хамт олноо манлайлсан сургууль, цэцэрлэг, багш, ажилтан та бүхэндээ халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Ирээдүйн эзэд болсон хүүхэд багачуудын төлөө оюун мэдлэг, ур чадвар, сэтгэл зүтгэлээ зориулан ажиллаж буй нийт боловсролын салбарын хамт олондоо шинэ хичээлийн жилийн мэндийг өргөн дэвшүүлье.