loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
СОР17 АРГА ХЭМЖЭЭНД АРХАНГАЙ АЙМГИЙН САЙН ТУРШЛАГА, ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАНИЛЦУУЛЛАА | HuduuMN

СОР17 АРГА ХЭМЖЭЭНД АРХАНГАЙ АЙМГИЙН САЙН ТУРШЛАГА, ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАНИЛЦУУЛЛАА

2026-08-31

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) үргэлжилж байна. Хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Ногоон бүс” арга хэмжээнд Архангай аймаг оролцож, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй сайн туршлага, үйл ажиллагаагаа олон улсын төлөөлөгчид болон оролцогчдод танилцууллаа.

Арга хэмжээний үеэр Архангай аймгийн онцлог, аялал жуулчлалын нөөц боломж, мал аж ахуй, байгаль орчин, уламжлалт соёл урлагийг сурталчилсан урлагийн тоглолт зохион байгуулж, цөлжилтөөс үүдэн бий болж буй сорилт бэрхшээл болон түүнийг даван туулах, бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудыг харуулсан дүрс бичлэгийг олон нийтэд хүргэлээ.

Түүнчлэн байгаль хамгаалал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, газрын доройтлыг бууруулах чиглэлээр орон нутагт хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, хамтын ажиллагааны үр дүнг танилцуулсан нь оролцогчдын анхаарлыг татав.

Энэхүү арга хэмжээ нь байгаль орчны тулгамдсан асуудлыг олон нийтэд таниулахын зэрэгцээ байгаль хамгаалал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх үйл хэрэгт орон нутгийн оролцоо, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх ач холбогдолтой юм.