Архангай аймгийн Хөгжимт драмын театрын барилгын ажлын явцтай танилцаж, ашиглагч болон гүйцэтгэгч байгууллагын төлөөлөлтэй уулзан, цаашдын төлөвлөгөөний талаар санал солилцлоо.
Барилгын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж, 11 дүгээр сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
600 хүний суудалтай тус театр ашиглалтад орсноор иргэд урлаг, соёлын арга хэмжээнд оролцох, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хүүхэд залуус авьяас чадвараа хөгжүүлэх шинэ орчин бүрдэх юм.




