loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ӨГИЙНУУР СУМЫН ХҮҮХДҮҮД ШИНЭ, ТАВ ТУХТАЙ ОРЧИНД СУРЧ ХӨГЖИХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО | HuduuMN

ӨГИЙНУУР СУМЫН ХҮҮХДҮҮД ШИНЭ, ТАВ ТУХТАЙ ОРЧИНД СУРЧ ХӨГЖИХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

2026-09-11

Өгийнуур сумын сургуулийн өмнөх боловсролын орчинд шинэчлэл хийгдэж, 150 хүүхдийн хүчин чадалтай шинэ цэцэрлэг үүдээ нээлээ.

Шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор хүүхдүүдийг саруул, тав тухтай орчинд хүлээн авах боломж нэмэгдэж, сургалтын хувьд илүү хүртээмжтэй болж байна.

 3.9 тэрбум төгрөгийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн тус бүтээн байгуулалтын ажлыг “Гурван Тамир” ХХК гүйцэтгэлээ

 Хүүхдийн нас, хөгжлийн онцлогт нийцсэн орчин бүрдсэнээр багачууд сурч боловсрохоос гадна аюулгүй, эрүүл, тав тухтай орчинд тоглож, харилцаж, хөгжих нөхцөл бүрдэж байна.

 Хүүхэд бүрт чанартай боловсрол, тэгш боломж хүрэхийн төлөөх нэгэн чухал бүтээн байгуулалт Өгийнуур суманд ийнхүү сүндэрлэлээ.