loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ХАШААТ СУМЫН ХҮҮХДҮҮД ШИНЭ, ТАВ ТУХТАЙ ОРЧИНД СУРЧ ХӨГЖИХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО | HuduuMN

ХАШААТ СУМЫН ХҮҮХДҮҮД ШИНЭ, ТАВ ТУХТАЙ ОРЧИНД СУРЧ ХӨГЖИХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

2026-09-10

Хашаат сумын хүүхэд багачуудын сургуулийн өмнөх боловсролын орчинд томоохон шинэчлэл хийгдэж, 150 хүүхдийн хүчин чадалтай шинэ цэцэрлэг үүдээ нээлээ.

Тус сумын цэцэрлэг нь 1963 оноос хойш үйл ажиллагаа явуулж, өмнө нь 90 хүүхдийн хүчин чадалтайгаар ажиллаж байсан бол шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор хүүхдүүдийг хүлээн авах боломж нэмэгдэж, сургалтын орчин илүү хүртээмжтэй болж байна.

 3.9 тэрбум төгрөгийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн тус бүтээн байгуулалтын ажлыг “Гурван Тамир” ХХК гүйцэтгэлээ

 Хүүхдийн нас, хөгжлийн онцлогт нийцсэн орчин бүрдсэнээр багачууд сурч боловсрохоос гадна аюулгүй, эрүүл, тав тухтай орчинд тоглож, харилцаж, хөгжих нөхцөл бүрдэж байна.

 Хүүхэд бүрт чанартай боловсрол, тэгш боломж хүрэхийн төлөөх нэгэн чухал бүтээн байгуулалт Хашаат суманд ийнхүү сүндэрлэлээ.