Энэ үеэр Архангай аймагт хийгдэж байгаа хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын талаар мэдээлэл өгч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл бусад байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлж, ард иргэд хүүхэд залуучуудыг хамарсан соён гэгээрүүлэх сургалт сурталчилгааг зохион байгуулах талаар, зөвлөмж чиглэл өглөө.
Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн шугамаар тухайн байгууллагад шаардлагатай
1. 75 инчийн ухаалаг дэлгэц – 1 ширхэг
2.PT-880 загварын цахим бугуйвч – 6 ширхэг
3.Starlink Mini хөдөлгөөнт интернэтийн төхөөрөмж – 1 ширхэгийг тус тус гардуулж өглөө.






