Төрийн албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зорилготой Хангайн бүсийн нэгдсэн уулзалт өнөөдөр Архангай аймагт эхэллээ.
Уулзалтад Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Завхан аймгийн 300 гаруй төрийн албан хаагч оролцож, төрийн албаны шинэчлэл, хүний нөөцийн бодлого, албан хаагчийн ёс зүй, хүний эрх, жендэрийн тэгш байдлын асуудлаар мэдээлэл, туршлага солилцож байна.
Тус үйл ажиллагаа нь төрийн албан хаагчдад хууль тогтоомж таниулах, төлөвлөлт, гүйцэтгэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний чадавхыг сайжруулж, бэхжүүлэн иргэн төвтэй төрийн үйлчилгээг үр дүнд суурилсан арга хэлбэрээр хэрэгжүүлэх, төрийн байгууллага хоорондын уялдааг сайжруулж, хамтран ажиллах мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхэд ач холбогдолтой юм.






