Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Архангай аймгийн Онцгой байдлын газар тусгай зориулалтын автомашин, техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг хүлээн авлаа.
Тодруулбал, гал түймэр унтраах автомеханик шатны автомашин, уснаас эрэн хайх, аврах ажиллагааны катер завь, ой, хээрийн түймэр унтраах зориулалтын автомашин, Land Cruiser-78 болон бусад шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангагдлаа.
Энэхүү хөрөнгө оруулалт нь гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, гал түймэр унтраах ажиллагааны бэлэн байдал, шуурхай ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.







