Эрдэнэбулган суманд “UBCab” ХХК үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлж, нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Гомбодорж, Эрдэнэбулган сумын Засаг дарга бөгөөд Цэцэрлэг хотын захирагч Т.Ганзориг, орон нутгийн төлөөлөгч “Бүрэн-Ар” ХХК-ийн удирдлагууд болон иргэдийн төлөөлөл оролцов.
Энэ үеэр сумын удирдлагуудын зүгээс иргэдэд чиглэсэн шинэлэг, дэвшилтэт үйлчилгээг орон нутагт нэвтрүүлж буйд талархал илэрхийлж, “UBCab” ХХК-ийн цаашдын үйл ажиллагааг бодлогоор дэмжин хамтран ажиллахаа илэрхийллээ.
Тус үйлчилгээ нэвтэрснээр иргэд түргэн шуурхай, найдвартай тээврийн үйлчилгээг авахын зэрэгцээ орон нутгийн иргэдэд нэмэлт орлого олох, ажлын байраар хангагдах таатай боломж бүрдэж байна.




