loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
АРХАНГАЙ АЙМГИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗАРТ ШИНЭ ДУНД ОВРЫН АВТОБУС ГАРДУУЛЛАА | HuduuMN

АРХАНГАЙ АЙМГИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗАРТ ШИНЭ ДУНД ОВРЫН АВТОБУС ГАРДУУЛЛАА

2026-08-26

“Монголын үндэсний спортын зуны VIII наадам”-ын нээлтийн үеэр орон нутгийн Биеийн тамир, спортын байгууллагуудын автопаркийг шинэчлэх ажлын хүрээнд Архангай аймгийн Биеийн тамир, спортын газарт шинэ дунд оврын автобус гардуулан өглөө.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Япон Улсын “Nissan” компанийн үйлдвэрлэсэн, 16 хүний суудалтай Nissan Caravan NV350 загварын автобусны түлхүүрийг Архангай аймгийн Биеийн тамир, спортын газрын удирдлагад гардуулсан юм.

Шинэ автобус олгосноор Архангай аймгийн тамирчид бэлтгэл сургуулилалт, улс болон олон улсын тэмцээн, уралдаанд аюулгүй, тав тухтай зорчих боломж бүрдэхээс гадна хүүхэд хамгаалал, тээврийн аюулгүй байдлын шаардлагыг хангах, орон нутгийн спортын хөгжлийг дэмжихэд бодит хувь нэмэр оруулах юм.

Энэхүү хөрөнгө оруулалт нь Архангай аймгийн спортын салбарын үйл ажиллагааг бэхжүүлж, тамирчдын амжилтыг ахиулах, иргэдийн спортын оролцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой алхам боллоо.

761149211_1547334053437180_2835507138631034596_n.jpg 122.47 KB