Тэрээр 2018 онд Архангай аймгийн Онцгой байдлын газрын дэд даргаар томилогдон ажиллаж, улмаар 2024 оноос газрын даргаар ажиллан, хамт олноо удирдан чиглүүлж, салбарынхаа хөгжил, үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.Эдгээр олон жилийн хөдөлмөр, хичээл зүтгэл, төрийн албанд өргөсөн тангарагтаа үнэнч ажилласныг нь төр засаг өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор өнөөдөр шагналаа.Хурандаа Д.Цэрэндоржид шагналыг нь гардуулан өгч, Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Гомбодорж нар хүндэтгэл үзүүллээ.Төрийн тусгай албанд 30 жил зүтгэж, онцгой байдлын албаны хүнд бөгөөд хариуцлагатай үүргийг нэр төртэйгээр гүйцэтгэн, гавьяаны амралтад гарч буй хурандаа Д.Цэрэндорж Танд халуун баяр хүргэе.Таны хөдөлмөр, зүтгэл, эх орон, ард иргэдийнхээ төлөө зориулсан он жилүүд үеийн үед бахархал болон үлдэх болтугай.
Төсөөтэй мэдээ






