Тус сургууль өнгөрсөн жил анхны элсэгчдээ хүлээн авсан бол энэ жил хоёр дахь удаагийн элсэлтээ авч, үйл ажиллагаа, сургалтын орчноо улам өргөжүүлэн ажиллаж байна.
2026-2027 онд магадлан итгэмжлэгдсэн 10 хөтөлбөрөөр элсэлт авч, 1 дүгээр курст 140 оюутан шинээр элсүүлэн, өмнөх жилийн элсэгчидтэйгээ нийт 260 оюутантайгаар шинэ хичээлийн жилээ эхлүүлж байна.
Нийт багш, оюутнууддаа шинэ хичээлийн жилийн мэнд хүргэж, сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье








