loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
БУЛГАН УУЛЫН УРД ТАЛЫН ТОХИЖИЛТЫН ТӨСӨЛ ШАТ ДАРААТАЙГААР ХЭРЭГЖИЖ БАЙНА | HuduuMN

БУЛГАН УУЛЫН УРД ТАЛЫН ТОХИЖИЛТЫН ТӨСӨЛ ШАТ ДАРААТАЙГААР ХЭРЭГЖИЖ БАЙНА

2026-09-02

Булган уулын урд талын аялал жуулчлал, үйлчилгээний бүсийн тохижилтын ажлыг “Заяын хишиг” ХХК өөрийн хөрөнгөөр үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Энэхүү төсөл нь 2 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд эхний жилийн төлөвлөгөөт ажлуудын нэг болох үйлчилгээний зориулалттай сууцнууд бэлэн боллоо. 

Цаашид орон нутагтай байгуулсан гэрээ, хамтын ажиллагааны хүрээнд:

 Талбайн тохижилтыг үе шаттай сайжруулах

 Авто машины зогсоолын багтаамжийг нэмэгдүүлэх

 Ариун цэврийн байгууламжийг бий болгох, сайжруулах

 Аялагч, жуулчдад зориулсан шинэ аялалын бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх

 Булган уулын түүх, соёл, шашин шүтлэгийн онцлогт түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх

зэрэг ажлуудыг гүйцэтгэхээр ажиллаж байна.

Бидний зорилго бол Булган уулын үнэ цэн, түүх, соёлын онцлогийг хадгалан хамгаалж, орон нутгийн иргэдэд бизнес эрхлэх боломж, аялагчдад тав тухтай орчин, нутгийн хөгжилд бодит үр өгөөж бий болгох аялал жуулчлалын бүсийг хамтдаа бүтээн хөгжүүлэх юм.

 Үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах хүсэлтэй хувь хүн, албан байгууллагуудыг хамтран ажиллахыг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

 8086-2523 дугаараас авна уу.

Булган уул — түүх, соёл, аялал жуулчлалыг хослуулсан шинэ өнгө төрхөөр хөгжиж байна.