loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
АРХАНГАЙ АЙМГИЙН ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ДЭД ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ҮНЭЛГЭЭ, 2026-2028 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫГ ЭХҮҮЛЛЭЭ. | HuduuMN

АРХАНГАЙ АЙМГИЙН ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ДЭД ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ҮНЭЛГЭЭ, 2026-2028 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫГ ЭХҮҮЛЛЭЭ.

2026-09-04

Монгол Улсын Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг орон нутагт хангах, жендэрийн эрх тэгш байдлыг төлөвшүүлэх, эрэгтэй, эмэгтэй хүн нийгмийн бүхий л салбарт тэгш оролцох, хөгжих боломжийг бүрдүүлэх зорилгын хүрээнд Архангай аймаг “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр”-ийг боловсруулан, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 40 дүгээр тогтоолоор батлуулж, 2020-2024 онд хэрэгжүүлсэн билээ.

 Дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаанд жендэрийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын бодлого, үйл ажиллагаанд жендэрийн үзэл баримтлалыг тусгах, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш оролцоог хангах чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлсэн.

 Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн, бодит өөрчлөлт, тулгамдсан асуудал болон цаашид анхаарах чиглэлийг тодорхойлох зорилгоор дэд хөтөлбөрийн хэрэгжилтэд хөндлөнгийн үнэлгээ хийх шаардлагатай болсон.

 Энэ хүрээнд Канад Улсын Засгийн газрын санхүүжилт бүхий i-LEAD төслийн хүрээнд Жендэрийн үндэсний хороо (ЖҮХ) болон Архангай аймгийн ЗДТГ хамтран “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах 2020-2024 оны дэд хөтөлбөр” болон 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлэх ажлыг эхлүүлэв.

 Үнэлгээний үр дүнд үндэслэн 2026-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох юм.