“Эх оронч Монгол” үндэсний хөдөлгөөний хүрээнд Батлан хамгаалах яамнаас зохион байгуулж буй сургалт, өдөрлөг Архангай аймгийн төв Цэцэрлэг хотноо үргэлжилж байна.
Арга хэмжээний үеэр Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Архангай аймгийн ИТХ-ын дарга П.Гомбодорж, Засаг дарга Б.Цэрэннадмид нар оролцож, иргэдтэй уулзан батлан хамгаалах салбарын бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэлээ.
Мөн 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдын үр хүүхдүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлт, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн медаль гардууллаа.
Өдөрлөгийн хүрээнд иргэдэд эрүүл мэндийн үзлэг, архивын лавлагаа мэдээллийн үйлчилгээ үзүүлэхээс гадна Зэвсэгт хүчний техник хэрэгслийн үзэсгэлэн, урлагийн тоглолт зохион байгуулагдаж байна.
Тус арга хэмжээ нь эх оронч үзэл, үндэсний бахархлыг түгээн дэлгэрүүлэхийн зэрэгцээ батлан хамгаалах салбарын бодлого, үйлчилгээг иргэдэд ойртуулж байгаагаараа онцлог юм.









