loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“СПОРТЫН БҮХ ТӨРӨЛД” БЭЛТГЭХ СУУРЬ СУРГАЛТ АРХАНГАЙ АЙМАГТ | HuduuMN

“СПОРТЫН БҮХ ТӨРӨЛД” БЭЛТГЭХ СУУРЬ СУРГАЛТ АРХАНГАЙ АЙМАГТ

2026-09-03

Олимпын наадамд бэлтгэх хүүхэд, залуучуудын Үндэсний төвийн харьяа #Архангай аймаг дахь салбар анх удаа олон улсын жишигт нийцсэн, хүүхдийн бие бялдрын ерөнхий хөгжлийн 12 чадавхыг хөгжүүлэх анхан шатны “СУУРЬ” сургалтыг зохион байгуулахад бэлэн боллоо.

Энэхүү сургалт нь хүүхэд багачуудын бие бялдрын ерөнхий хөгжлийг дэмжиж, спортын олон төрөлд шаардлагатай суурь чадвар, дадлыг бага наснаас нь зөв төлөвшүүлэхийн зэрэгцээ цаашид эх орныхоо нэрийг олон улс, тив, дэлхий болон Олимпын наадамд цуурайтуулах авьяаслаг тамирчдыг бэлтгэн хөгжүүлэх зорилготой.

 СУРГАЛТАД ХАМРАГДАХ НАСНЫ АНГИЛАЛ:

 СӨБ: 4–5 настай хүүхдүүд

 ЕБС: 1–3 дугаар ангийн сурагчид

 СУРГАЛТЫГ УДИРДАН ЯВУУЛАХ БАГШ:

Олон улсын хэмжээний мастер (ОУХМ), олон улсын дасгалжуулагч, олон улсын шүүгч Ч.Энхтүвшин сургалтыг удирдан явуулна.

 БҮРТГЭЛ:

2026 оны 9 дүгээр сарын 3, 4-ний өдрүүдэд явагдана.

 Холбоо барих утас:

99769903, 98229666

790318405_941504739004693_41842543395315757_n.jpg 260.77 KB