Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 7 дугаар хуралдаанаар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлах тухай тогтоолыг баталсан билээ. Тус ажлын хүрээнд “Боловсролыг дэмжих жил”-ийн нээлтийн арга хэмжээг зохион байгуулж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч, сургалтын менежер, арга зүйч, багш, сурагчдын төлөөлөл зэрэг нийт 250 гаруй хүн оролцлоо. Арга хэмжээний үеэр аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид орон нутгийн хэмжээнд боловсролын салбарт хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа болон 2026 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажил, арга хэмжээний талаар танилцууллаа.
Төсөөтэй мэдээ


