Хурдан морины уралдаанд оролцож буй хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, холбогдох байгууллага, үүрэг хүлээгчдийн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “Уралдаанч хүүхдийн эрх ба үүрэг хүлээгчдийн хариуцлага” зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Тус зөвлөгөөнийг аймгийн Засаг даргын тамгын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Цагдаагийн газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд уралдаанч хүүхдийн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, эрүүл мэнд, боловсролын асуудлыг анхаарах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж байна. Арга хэмжээнд 19 сумын Засаг дарга, Хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтнууд, Морин спорт, уяачдын холбооны төлөөлөл, уралдаанч хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчид болон холбогдох байгууллагын албан хаагчид оролцож байна.
Төсөөтэй мэдээ



