Аймгийн Засаг даргын санаачилсан "Ирээдүйн эзэд" хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй сургалтын төв, дугуйлан секцийн багш, удирдлагуудтай хэлэлцүүлэг уулзалтыг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үеэр сургалтын төв, дугуйлан секцийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, эрх зүйн орчин, хүүхдийн аюулгүй байдал, сургалтын чанар, хүртээмжийг сайжруулах талаар ярилцаж, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдээллийн уялдаа холбоог сайжруулах чиглэлд санал солилцлоо. Мөн хүүхэд, залуучуудыг зөв төлөвшүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэхэд төр, хувийн хэвшил, багш сурган хүмүүжүүлэгчдийн хамтын ажиллагаа чухал болохыг уулзалтад оролцогчид онцлон тэмдэглэлээ.
Төсөөтэй мэдээ


