Архангай аймгийн Цэнхэр суманд улсын төсвийн 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 150 хүүхдийн хүчин чадалтай шинэ цэцэрлэг баригдаж, ашиглалтад ороход бэлэн боллоо.
Өмнө нь 50 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгт 5 бүлгийн 120 гаруй хүүхэд хамрагддаг байсан бол шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор хүүхэд багачууд эрүүл, аюулгүй, тохилог, цэлгэр орчинд сурч хөгжих боломж бүрдэж байна.




