Уулзалтын үеэр талууд хүүхэд, залуучуудын спорт, бие бялдрын хүмүүжил болон дунд сургуулийн спортын хөгжлийг дэмжих, улмаар өндөр зэрэглэлийн тамирчдын залгамж халааг бэлтгэх цогц бодлого боловсруулах талаар харилцан илтгэл тавьж, санал солилцсон юм. Мөн энэхүү зорилгын хүрээнд хоёр тал цаашдын хамтын ажиллагааны үндэс суурь болох “Санамж бичигт” Архангай аймгийн биеийн тамир, спортын газрын дарга Р.Батболд болон “Юность” спортын сургуулийн захирал Юрий Дмитриевич Доминыч нар гарын үсэг зурлаа.
Арга хэмжээнд Архангай аймгийн ЗДТГ-ын дарга Б.Болормаа, Монголын үндэсний олимпийн академи (МҮОА)-ийн Ерөнхийлөгч, доктор (Ph.D), профессор, МУ-ын гавьяат багш Ч.Зоригтбаатар болон бусад албаны хүмүүс оролцсон бөгөөд Биеийн тамир, спортын газрын Спортын хэлтсийн дарга Г.Энх-Амгалан орон нутгийн спортын хөгжлийн өнөөгийн байдлын талаар илтгэл танилцуулав


