Төр, хувийн хэвшлийн түншлэлийн (ТХХТ) бодлого, хууль эрх зүйн орчин, орон нутагт түншлэлийн төсөл хэрэгжүүлэх чиглэлээр мэдээлэл, арга зүйн зөвлөмж өгөх, төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх зорилгоор Эдийн засаг, хөгжлийн яам, “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв” ТӨААТҮГ болон “Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийн хамтарсан баг 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн “Шинжлэх ухаан, инновацийн төв”-д Хангайн бүсийн сургалтыг зохион байгууллаа..
Сургалтад Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 30 гаруй удирдлага, албан хаагчид хамрагдаж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн эрх зүйн орчин, хэрэгжилтийн туршлага, төсөл боловсруулах болон хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл, мэдлэгээ нэмэгдүүллээ.



