loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Х.ГАНХУЯГ АРХАНГАЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА | HuduuMN

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Х.ГАНХУЯГ АРХАНГАЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2026-02-27

Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг, УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү нараар ахлуулсан ажлын хэсэг Архангай аймагт ажиллаж байна. Ажлын хүрээнд аймгийн Онцгой комиссыг хуралдуулж 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын  тайланг сонслоо. Энэ хүрээнд:

 Архангай аймгийн Онцгой комиссын үйл ажиллагаанд зориулан 162.5сая төгрөгийн үнэ бүхий 50 тн шатахууны дэмжлэг, 

 Хотонт сумын ЗДТГ-т автомашин,

 649тн тэжээл

Байгалийн гамшигт өртсөн 5 өрхөд гэр олгохоор боллоо. 

Аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмидын зүгээс дизель генератор болон 5-н сумын ЭМТ-д хэрэгцээтэй байгаа автомашины асуудлыг шийдвэрлэж өгөхийг УОК-оос хүслээ