loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ҮЕ ҮЕИЙН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА НАР БОЛОН АРХАНГАЙ АЙМГААС ТӨРСӨН АХМАД ГАВЬЯАТУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ | HuduuMN

ҮЕ ҮЕИЙН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА НАР БОЛОН АРХАНГАЙ АЙМГААС ТӨРСӨН АХМАД ГАВЬЯАТУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2026-02-27

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн босгон дээр Архангай аймгийн үе үеийн Засаг дарга нар, салбар салбартаа манлайлж, “Монгол Улсын гавьяат” хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэн ахмад гавьяатуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Уулзалтын үеэр аймаг орон нутгаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын ажлуудын талаар дэлгэрэнгүй танилцуулж, санал бодлыг нь сонсон, халуун дотно яриа өрнүүлэв.

Аймаг орныхоо хөгжил дэвшил, салбар бүрийн өсөлт хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, залуу үедээ үлгэр дуурайлал болж ирсэн эрхэм гавьяатууддаа талархал илэрхийлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Өв уламжлал, үнэт туршлага, үе үеийн удирдлагуудын залгамж холбоо нь аймаг орныхоо тогтвортой хөгжил, эв нэгдлийн баталгаа юм.