loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЖ ЦЭЦЭГ ӨРГӨВ | HuduuMN

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЖ ЦЭЦЭГ ӨРГӨВ

2026-09-10

Монгол Улсын Их Хурлын 1996 оны 33 дугаар тогтоолоор “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн дурсгалыг мөнхжүүлэх өдөр”-ийг бий болгосноор жил бүрийн 9 дүгээр сарын 10-нд улс орон даяар хүндэтгэл үзүүлж ирсэн бөгөөд энэ жил  аймгийн ИТХ, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс, Эрдэнэбулган сумын ИТХ-ын ажлын албанаас ийнхүү 31 дэхь удаагаа тэмдэглэн өнгөрүүлж байна. 

“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-өөр аймгийн ИТХ, Эрдэнэбулган сумын ИТХ, Онцгой байдлын газрын алба хаагчид, аймгийн ЗДТГ-ын албан хаагчид болон хилс хэрэгт хэлмэгдэгсдийн төрөл төрөгсөд, үр ач нар хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.

Энэхүү өдрийг тохиолдуулан Герман, Франц улсад суралцсан анхны Монгол сурагчид Түүх, хувь заяа (1926-1930) сэдэвт сургалтыг ерөнхий боловсролын сургуулийн 6-11 дүгээр ангийн сурагчдад цахимаар мэдээлэл хүргэлээ.

Мөн Төгс Баясгалант Буян Дэлгэрүүлэх хийдийн лам нар хэлмэгдэгсдийн хойдын буянд зориулан ном хурав.

Монгол улсын хэмжээнд улс төрийн хилс хэрэгт 31595 иргэнийг цагаатгаснаас Архангай аймгийн хэмжээнд 3027 иргэнийг цагаатган Улсын цагаатгалын комиссоос тэдний гэр бүл үр хүүхдүүд болох 37 иргэнд 900 гаруй сая төгрөгийн нөхөн олговрыг олгосон байна.