loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ҮНДЭСНИЙ СУРЫН 2026 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АРХАНГАЙ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА | HuduuMN

ҮНДЭСНИЙ СУРЫН 2026 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АРХАНГАЙ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2026-06-23

Үндэсний сурын 2026 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн Архангай аймгийн Цэцэрлэг хотын “ARA COMPLEX” цогцолборт албан ёсоор эхэллээ.

Тус тэмцээнд улс орны өнцөг булан бүрээс шалгарсан аймаг, нийслэл, дүүргийн нийт 1,300 орчим шилдэг харваач оролцож, цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна.

Улсын аварга шалгаруулах энэхүү тэмцээн нь үндэсний сур харвааны өв уламжлал, үнэт соёлыг түгээн дэлгэрүүлэх, залуу үеийн залгамж халааг бэлтгэх, харваачдын ур чадвар, авьяас чадварыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна.

Хангайн нурууны үзэсгэлэнт байгаль, түүх соёлын өвийг шингээсэн Архангай нутагт зохион байгуулагдаж буй тэмцээнд оролцож буй нийт харваачид, баг тамирчдад спортын өндөр амжилт гаргаж, онч мэргэн харвахыг хүсэн ерөөе