Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо, хөгжил, хамгааллыг дэмжих зорилготой Хөгжлийн төвийн барилга ашиглалтад орж, иргэдэд үйлчлэхэд бэлэн боллоо.
Тус төв нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сургалт, хөгжлийн үйлчилгээ, зөвлөгөө мэдээлэл, нийгмийн оролцоог дэмжих олон талт үйл ажиллагааг нэг дороос хүргэх нөхцөлийг бүрдүүлж буйгаараа онцлог юм.
Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ая тухтай орчинд сурч хөгжих, хөдөлмөр эрхлэх, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох боломж улам нэмэгдэж байна.






