Өнөөдөр аймгийн Музейн үзэсгэлэнгийн танхимд Монгол Улсын Ардын ерөөлч Чимэдийн Жигмэдийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан “Ардын ерөөлч Ч.Жигмэд-130” нэртэй үзэсгэлэнгийн нээлт боллоо.
Тус үзэсгэлэнгээр Монгол Улсын анхны Ардын ерөөлч Ч.Жигмэдийн амьдрал, уран бүтээл, хэрэглэж байсан эд өлгийн зүйлс, гэрэл зураг, түүхэн баримт материалыг олон нийтэд дэлгэн үзүүлж байна. Мөн түүний зохиосон ерөөл магтаал, уран бүтээлийн өв санг олон нийтэд сурталчилж байна.
Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга Б.Мангалжав нар оролцож, Ардын ерөөлч Ч.Жигмэдийн өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, хойч үед өвлүүлэн үлдээх үйлсэд тус үзэсгэлэн чухал хувь нэмэр оруулж байгааг хэллээ.




