loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ – ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙЕ” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД ДОРНОД АЙМГИЙН ХЭРЛЭН СУМЫН 7 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН АЛБАН ХААГЧИД, АСРАН ХАМГААЛАГЧ, ЭЦЭГ ЭХЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА | HuduuMN

“ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ – ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙЕ” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД ДОРНОД АЙМГИЙН ХЭРЛЭН СУМЫН 7 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН АЛБАН ХААГЧИД, АСРАН ХАМГААЛАГЧ, ЭЦЭГ ЭХЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-11-19

 “Хүүхдийн төлөө – За бол заавал хийе” хөдөлгөөний хүрээнд Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар цэцэрлэгийн албан хаагчид, асран хамгаалагч, эцэг эхчүүдэд арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалтыг зохион байгууллаа.

Сургалтын үеэр Цахим шилжилт, үйлчилгээний хэлтсийн дарга Г.Мягмаржаргал цахим орчинд хүүхэд өртөж болзошгүй эрсдэлийг илрүүлэх, мэдээлэх, хариу арга хэмжээ авах талаар сургалт зохион байгуулж, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлтэй нөхцөл байдлыг шуурхай мэдээлэх боломжтой E-Mongolia гар утасны аппликэйшн, E-Kids хүүхэд хамгааллын цахим үйлчилгээ, e-mongolia.mn портал, төрийн үйлчилгээний операторын систем, inclusivedata.mn буюу e-ersdel.mn зэрэг цахим сувгийн хэрэглээ, боломжийг танилцуулж, мэдээлэл өглөө.

Хүүхэд бүрийн эрх, аюулгүй байдлыг хамгаалах нь зөвхөн нэг байгууллагын бус, насанд хүрсэн хүн бүрийн үүрэг, хамтын хариуцлага юм.