loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРТЭЭМЖ, СЭТГЭЛ ХАНАМЖ, ХЭРЭГЛЭГЧИЙН ТУРШЛАГЫН СУДАЛГАА”-Г АВЧ БАЙНА. | HuduuMN

“ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРТЭЭМЖ, СЭТГЭЛ ХАНАМЖ, ХЭРЭГЛЭГЧИЙН ТУРШЛАГЫН СУДАЛГАА”-Г АВЧ БАЙНА.

2026-11-19

Дорнод аймгийн Цахим шилжилт, үйлчилгээний хэлтсээс төрийн үйлчилгээ авч буй иргэдийн дунд “Төрийн цахим үйлчилгээний хүртээмж, сэтгэл ханамж, хэрэглэгчийн туршлагын судалгаа”-г зохион байгуулж, судалгааны мэдээллийг цуглуулан ажиллаж байна.

Тус судалгааны үр дүнд үндэслэн төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, иргэд, олон нийтийн хэрэгцээ, сэтгэл ханамжид нийцсэн үйлчилгээг хөгжүүлэх, мөн иргэдийг төрийн цахим үйлчилгээг бие даан авах мэдлэг, ур чадварт суралцахад дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна.