loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ” БОЛЗОЛТ УРАЛДААНЫ СҮҮЛИЙН ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА | HuduuMN

“ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ” БОЛЗОЛТ УРАЛДААНЫ СҮҮЛИЙН ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сургуулийн өмнөх боловсролын багш, багшийн туслахуудын ур чадвар, шилдэг арга туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Цэцэрлэгийн багш” болзолт уралдаан үргэлжилж байна.

Уралдаан “Багш”, “Багшийн туслах” гэсэн хоёр төрлөөр, хоёр шатны зургаан даалгаврын хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд нийт 53 оролцогчоос эцсийн шатанд “Багш” төрөлд 10, “Багшийн туслах” төрөлд 9 оролцогч шалгаран үлдээд байна.

Өнөөдрийн 5 дугаар даалгавраар оролцогчид “Манлайллын ур чадвар” сэдвийн хүрээнд өөрийн хөгжлийн төлөвлөгөө, хэрэгжилт, үр дүн болон сайн туршлагаа танилцууллаа.