УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, Л.Соронзонболд, аймгийн Засаг дарга Ш.Ёл нар Булган чиглэлийг эвдрэлтэй 27км авто зам засварын ажилтай танилцлаа.
Тус ажлыг 2026 оноос эхлэн "Чандмань тал" ХХК гүйцэтгэж байгаа ба хөрөнгө оруулалт нь улсын төсвөөс он дамнан санхүүжүүлж байгаа юм. Ажлын гүйцэтгэл 34.5 хувьтай хэрэгжиж байна.
Гишүүд болон аймгийн Засаг даргын зүгээс замын ажлыг чанартай сайн гүйцэтгэх, түр замын арчлалтыг тогтмол хийж иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг зөвлөлөө.
Тус замын ажил 2026 ондоо 63% нь, 2027 оны 11 дүгээр сард бүрэн дуусаж ашиглалтад орно



