loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ШҮҮХИЙН ШИНЭ БАРИЛГЫН ШАВ ШАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО | HuduuMN

ШҮҮХИЙН ШИНЭ БАРИЛГЫН ШАВ ШАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй шүүхийн шинэ барилгын шав тавих ёслол өнөөдөр болж Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, Л.Соронзонболд, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Цолмон, аймгийн Засаг дарга Ш.Ёл, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн О.Жанчивнямбуу, Ч.Баянжаргал, Шүүхийн барилга ашиглалтын албаны дарга Ц.Цэрэндамба болон Дорнод аймгийн шүүхийн шүүгч, шүүхийн тамгын газрын ажилчид оролцсон юм. 

Тус барилга нь 600 м² талбайд 3500 м² нийт ашиглалтын талбайтайгаар баригдах бөгөөд нэг зоорийн болон газрын дээрх таван давхар бүтэцтэй байна. Барилгын Б1 давхарт автомашины зогсоол болон техникийн зориулалтын хэсгүүд байрлах бөгөөд нийт 139 өрөө тасалгаатайгаар төлөвлөгджээ. Үүнд хурлын танхим, алба хаагчдын ажлын өрөө, олон зориулалтын заал, архив, үйлчилгээний болон туслах өрөөнүүд багтах юм.

Мөн дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ, гадна тохижилт, авто зогсоол, хашаажуулалтын ажлуудыг цогцоор нь шийдвэрлэхээр төлөвлөсөн бөгөөд барилгын дотоод зохион байгуулалт нь ажиллах орчны тав тух, аюулгүй байдал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжийг хангах зарчимд тулгуурласан байна.

Төслийн бүтээн байгуулалтын ажил энэ онд эхэлж, 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.