УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, Л.Соронзонболд, аймгийн Засаг дарга Ш.Ёл, Хэрлэн сумын Засаг дарга С.Мөнхжаргал нар өнөөдөр Хэрлэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын тамгын газрын албан хаагчид болон 2, 3, 6, 9 дүгээр багийн иргэдтэй уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2026 онд хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний явц, мөн УИХ-ын гишүүдийн тойрогтоо хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өгч, иргэдийн санал хүсэлтийг сонсон, сонирхсон асуултад хариулт өгч ажиллав.
Түүнчлэн иргэд орон нутгийн хөгжил, дэд бүтэц, нийгмийн үйлчилгээтэй холбоотой саналуудаа уламжилсан юм.




