Аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга У.Уранбилэгээр ахлуулсан ажлын хэсэг Хөлөнбуйр, Булган, Баянтүмэн сумдад ажиллалаа.
Тус ажлын хэсэг нь Монгол Улсын Засгийн газар, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын тамгын газраас баталсан бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг хангах чиглэлээр сумдын Засаг даргын тамгын газрын үйл ажиллагаанд зөвлөн туслах, мэдээлэл арга зүйн дэмжлэг үзүүлж, сургалт зохион байгуулсан юм.
Тус ажлын хүрээнд Төрийн албаны тухай хууль, Ёс зүйн тухай хууль болон тэдгээрийг дагаж гарсан тогтоол, шийдвэрийн хэрэгжилт, “Журам шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоолуудын хэрэгжилт, Нээлттэй мэдээллийн систем shilen.gov.mn, Төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудас gov.mn-ийн ашиглалт, төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөлт, төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хэрэгжилт, хүний нөөцийн мэдээллийн ил тод байдал, бодлогын баримт бичгийн хэрэгжилт, цагийн бүртгэл, цаг ашиглалтын талаар зөвлөмж өгч ажиллав.
Мөн Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн систем дэх албан тушаалын тодорхойлолтын байршуулалт, хэрэгжилт, баяжилтын явцтай танилцаж, цаашид анхаарах асуудлаар чиглэл өглөө



