loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
✅АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА | HuduuMN

✅АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2026-01-06

Аймгийн Засаг даргын 2026 оны 01 дүгээр зөвлөлийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 8 дугаар тогтоолоор баталсан “Улсын аварга малчин, Улсын хошой аварга малчин шалгаруулах журам”-ын нэгдүгээр хавсралт, мөн Засгийн газрын 2021 оны 5 дугаар тогтоолоор баталсан “Улсын аварга тариаланч хамт олон, Улсын аварга тариаланч шалгаруулах журам”-ын дөрөвдүгээр хавсралтад заасны дагуу ирүүлсэн нэр дэвшигчдийн материалыг хэлэлцлээ.

Энэ онд “Улсын хошой аварга малчин” цолонд 5 сумын 5 малчин, “Улсын аварга малчин” цолонд 10 сумын 12 малчин, “Улсын аварга фермер” цолонд  1 малчин, “Улсын аварга тариаланч хамт олон” цолонд  1 аж ахуйн нэгжийн хамт олны тодорхойлолт, холбогдох материал тус тус ирээд байна. 

Тус материалыг холбогдох мэргэжлийн байгууллага болон аймгийн Засаг даргын 2023 оны А/18 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг журмын дагуу шалгаруулж, шалгаруулалтын дүнг аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанд танилцууллаа.