loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
"Баргажин-2025” 8 сарын 13нд олон улсын соёл, урлаг, спортын наадамд амжилттай оролцлоо | HuduuMN

"Баргажин-2025” 8 сарын 13нд олон улсын соёл, урлаг, спортын наадамд амжилттай оролцлоо

2025-08-14

Барга угсаатны өв соёл, зан заншил, ахуй соёлыг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор энэ сарын 09, 10-ны өдрүүдэд Төв аймагт зохион байгуулагдсан “Баргажин-2025” олон улсын соёл, урлаг, спортын наадамд манай аймгийн төлөөлөл амжилттай оролцоод ирлээ. 

Тус наадмын хүүхдийн дууны уралдааны Тэргүүн байранд Хөлөнбуйр сумын оролцогч Бархасбадын Булган-Эрдэнэ, 

Түнх харвааны эрэгтэй, эмэгтэй төрөлд  тэргүүн байрт Хөлөнбуйр сумын оролцогчид  Э. Батсайхан, Э. Ганчимэг, 

Жаранпай наадмын тэргүүн байрт Хөлөнбуйр сумын оролцогч Б. Ариунаа,  

Барга хувцасны загварын уралдааны Дэд байрт Дорнод аймгийн Оёдолчдын холбоо,

Баргайн наадмын Дэд байрт Гурванзагал сумын баг тус тус шалгарлаа.