loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ҮЕР, УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР АЯН ӨРНҮҮЛЖ БАЙНА | HuduuMN

ҮЕР, УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР АЯН ӨРНҮҮЛЖ БАЙНА

2025-08-18

Аймгийн удирдах ажилтны шуурхай хуралдаанд Зүүн бүсийн төв Онцгой байдлын газрын УСТ-ийн дарга, дэд хурандаа Б.Цогтбаяр мэдээлэл танилцууллаа. Тус газар нь энэ оны эхний долоон сарын байдлаар нийт 114 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлагад ажиллаж, 42 хүний амь нас, 31.8 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.

“Хамтдаа сэргийлье – Хариуцлагаа өндөржүүлье” уриан дор “Үер, усны аюулаас урьдчилан сэргийлье” аяныг зохион байгуулж, уг аяны тугийг 13 байгууллагаар аялуулан, иргэдийн сэрэмжийг нэмэгдүүлэхэд анхаарч байна. Мөн аймгийн Засаг даргын орлогчийн баталсан “Голын эрэг-хяналт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Хэрлэн голын эрэг дагуу 13 төрийн байгууллага эргүүл хийн ажиллаж байгаа бөгөөд өдөр бүр 08:00–20:00 цагийн хооронд хөдөлгөөнт болон явган эргүүлд гарч, нийт 25,585 хүнд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэсэн байна. Энэ хугацаанд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн 7 иргэнийг гэрт нь хүргэж, хараа хяналтгүй байсан 21 хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ.

Мөн Халхгол Баян-Уул сумдын Гал унтраах, аврах ангийн алба хаагчид өдөр бүр Халхгол, Буйр нуур, Онон, Улз голын эрэг дагуу эргүүл хийж, амарч аялж буй иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж байгаа бөгөөд 616 иргэн, 369 хүүхдэд усны аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж өгсөн байна.

534963569_1123233783279373_1421443170400397706_n.jpg 361.17 KB