
Өнөөдөр аймгийн Засаг дарга Ш.Ёл, Улсын аварга тариаланч С.Энхтулгын тариалангийн талбайгаар зочиллоо.
Тэрээр 2 төрлийн алим, чавга, үрэл, мойл, слив, бөөрөлзгөнө зэрэг 8 төрлийн жимс, 9 төрлийн гоёлын мод, 16 нэр төрлийн төмс, хүнсний ногоог тариалж, орон нутгийн иргэдээ нутгийн хөрсөнд ургасан хүнсний ногоо, жимс жимсгэнээр ханган, хувь нэмрээ оруулж байна.
Аймгийн Засаг даргын зүгээс #ирэх_жилүүдэд_нийтийн_эзэмшлийн_гудамж_талбай_зам_дагуу_мод_жимсний_мод зэргийг тарих ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэхээр зорьж буйгаа илэрхийлж, ямар төрлийн мод таривал боломжтой талаар Улсын аварга тариаланч С.Энхтулгатай санал солилцсон юм.
Мөн #иргэд 0.07 га #газартаа_мод_жимсний_мод_хүнсний_ногоог_хэрхэн ашигтай талбай гарган, зөв тариалах сургалт, зөвлөмж бүхий танин мэдэхүйн арга хэмжээ, цахим сургалтыг зохион байгуулах талаар ярилцлаа.
Мод тарьснаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулах, дуу чимээ намсгахын дээр зуны улиралд шороо тоосны 50% өвлийн улиралд 40 хувийг өөртөө шингээж агаар цэвэрлэдэг байна.
Модны навч нүүрсхүчлийн хийг шингээж хүчилтөрөгчийг ялгаруулж, хөрс хамгаалдаг ач холбогдолтой.
Дорнод аймаг хамгаалагдсан хөрсний тариалалтыг нэмэгдүүлэхийг бодлогоор дэмжиж, #аймгийн_Засаг_даргын_санаачилгаар "#Арван_мянган_хүлэмж", "#Мянган_зоорь ", "#Жимсний_мод_тариалъя" зэрэг #төслүүдийг хэрэгжүүлж байгаа юм.
Хамгийн идэвхтэй тариалалт эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэдэд дэд бүтэц, худаг, хүлэмж, газар, борлуулалтын сүлжээг нэмэгдүүлэх зэргээр дэмжлэг үзүүлэн зарчмыг баримтлан ажиллаж байна.