Батлан хамгаалах яам энэ оныг “Хүн төвтэй хөгжил-шинэчлэлтийн жил” болгон зарласантай холбогдуулж батлан хамгаалахын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг зүүн бүсэд ажиллаж байна.
Өнөөдөр Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба аймгийн Засаг орлогч Ч.Ганбаттай уулзаж Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй зорилт, төрийн батлан хамгаалах бодлого, хүн төвтэй хөгжлийн агуулга, зорилго, мөн чанар, цэргийн алба хаагчийн нийгмийн баталгаа, хөгжлийн орчныг хангах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулж, санал солилцлоо.
Мөн ажлын хэсэг Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцаж, бэлэн байдал, цэргийн алба, сургалт бэлтгэл, ар тал ахуй хангалт, бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлуудыг судлан заримыг нь өөрийн эрх үүргийн хүрээнд шийдвэрлэлээ.



