loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
БОЛОВСРОЛЫН ДЭД САЙД Д.ГАНТУЛГА ДОРНОД АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА | HuduuMN

БОЛОВСРОЛЫН ДЭД САЙД Д.ГАНТУЛГА ДОРНОД АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2026-01-06

Боловсролын дэд сайд Д.Гантулга манай аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилтан, албан хаагчидтай уулзалт зохион байгууллаа. Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан салбарын бодлого, зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгч, энэ онд боловсролын салбарт баримтлах бодлого, хөрөнгө оруулалтын чиглэл, багш, ажилтнуудын цалин хөлсний нэмэгдэл, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, цахим болон хиймэл оюунд суурилсан боловсролын хөгжлийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Мөн энэ үеэр багш нарын санал бодлыг сонссон бөгөөд уулзалтад оролцсон багш нар сургалтын орчныг сайжруулах, ажлын ачаалал, хүний нөөцийн асуудал зэрэг орон нутагт тулгамдаж буй асуудлуудын талаар санал, хүсэлтээ илэрхийлсэн юм.

Боловсролын дэд сайд Д.Гантулга орон нутгийн багш нарын санал хүсэлтийг бодлого, шийдвэрт тусган ажиллахаа илэрхийлж, “Боловсролыг дэмжих жил”-ийн хүрээнд орон нутагтай нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.